КОВИД-19 цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор амжиргааны түвшин доошилж, цалин, орлоггүй байгаа эрсдэлт бүлгийн хүн амын амжиргаанд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа
2021-09-16 02:09:01
Монгол улс сүүлийн 2 жилийн хугацаанд Ковид-19 цар тахлын хүндрэл бэрхшээлтэй тулгарч энэ нь ЭБЭ, ТЖ олон нийтийн хувьд санхүүгийн болон ажлын байраа алдах, цаашлаад санхүүгийн хүнд нөхцөлд орох нь ихээр ажиглагдаж байна. Байгууллагаас цахимаар авсан асуумжаар нийт 50 ЭБЭ, ТЖ олон нийт хамрагдсанаар 60-аас дээш % нь жижиг дунд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогссоноор ажлын байргүй болж, амьжиргааны түвшин эрс доошилсон гэсэн үнэлгээ гарсан. Иймээс Ковид-19 цар тахлын хүндрэл бэрхшээлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор амьжиргааны дэмжлэг болгон хүнсний бүтээгдхүүн, ХДХВ, ДОХ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны материал, бэлгэвч, бэлгэвчийн чийгшүүлэгчийг оролцуулсан багцыг хүндрэл бэрхшээлд орсон эрсдэлт бүлгийн олон нийтэд түгээнэ.
Блог@TEST4UB
Дэлгэрэнгүй харах
Блог@TEST4UB
Дэлгэрэнгүй харах