Эерэг амьдарцгаая

Хэрэв та ХДХВ-ийн халдварын сорилын хариуг эерэг гэж авсан бол энэхүү мэдээлэлээс та өөрт тохиромжтой эм, эмчилгээ болон бусад үйлчилгээний талаар олж мэдэх боломжтой.

Ретровирусийн эсрэг эмчилгээ(РВЭЭ) нь халдварыг бүрэн эдгээхгүй ч халдвар тарахаас урьдчилан сэргийлж таны эрүүл идэвхитэй амьдралын хэв маягийг дэмжиж вирусийн идэвхийг дарангуйлж байдаг.

РВЭЭ нь өдөр бүр таны биед өсөн үржих ХДХВ-ийн өсөлтийг дарангуйлдаг эмнүүдийн нэгдэл юм. Та ХДХВ-ийн халдвартай РВЭЭ хэрэглэж байгаа бол бие дахь вирусийн идэвхи суларч, тоологдохгүй болсоноор дархлаа хэвийн байж бусад халдвараас өөрийгөө хамгаалж болдог. Тийм учраас энэхүү эмчилгээ таны дотны хүмүүс болон таны хувьд чухал зүйл юм.

РВЭЭ нь таныг ХДХВ-ийн халдварыг бусдад дамжуулахыг багасгадаг хэдий ч огт дамжуулахгүй болно гэсэн үг биш ээ. Мөн РВЭЭ нь бусад бэлгийн замын халдваруудаас (тэмбүү, заг хүйтэн, хламид, ) сэргийлж чадахгүй. Иймээс бэлгийн хавьтлын үед бэлгэвч, чийгшүүлэгчийг тогтмол зөв хэрэглэж БЗДХ илрүүлэх шинжилгээнд тогтмол хамрагдаж байх хэрэгтэй.

ХДХВ-ийн эмчилгээнд маш олон төрлийн эмүүдийг хэрэглэдэг бөгөөд таны биеийн байдалд тохируулан эмчийн сонголтоор хэрэглэгдэнэ. Тиймээс таньд тохирсон эмчилгээ нь бусдад тохирно гэсэн үг биш юм.

РВЭЭ-ний эхэн үед эмийн гаж нөлөө илэрч болох боловч аажимдаа багасаж хэвийн болдог. Эмийн гаж нөлөөнөөс илэрч болох шинж тэмдэгүүд:

  • Цус багадалт
  • Суулгалт, ходоод гэдэсний хямрал
  • Дотор эвгүйрч толгой эргэх, дүйнгэтэх
  • Ядарч сульдах
  • Толгой өвдөх
  • Дотор муухайрч бөөлжих
  • Бие тавгүйтэж булчин зангирах
  • Арьсны тууралт

Хэрэв дээрх эмийн гаж нөлөө таньд илэрсэн үед эмчилгээг зогсоолгүй хяналтын эмчдээ яаралтай хандах хэрэгтэй.

ХДХВ-ийн халдвартай болохоо мэдсэн тэр үеэсээ РВЭЭ эмчилгээг эрт эхэлсэнээр таны цаашдын эрүүл мэндэд урт хугацааны эерэг нөлөөтэй. Эмчилгээнд цаг алдалгүй хамрагдах нь та хамтрагчдаа ХДХВ-ийн халдвар дамжуулах эрсдэлийг бууруулж байгаа хэрэг юм.

Хэрэв та РВЭЭ эмчилгээнд хамрагдаж байгаа бол эмчийн зааврыг тууштай даган мөрдөж эмийг өдөр бүр, тогтмол нэг цагт уух нь маш чухал. РВЭЭ нь вирус таны биед олон болж үржихээс сэргийлсэн бэлдмэл бөгөөд хэрэв та эмчилгээг дахин дахин тасалдуулвал вирус дахин үржих нөхцөл бүрдэж, эмэнд тэсвэртэй болж эхэлдэг тул эм нь вирусийн үржлийг дарангуйлж хамгаалж чадахгүй гэсэн үг юм. Энэ тохиолдолд эмчилгээг эмчийн заавраар дахин солих шаардлагатай болдог. Хэрэв та эмчилгээний тунг уухаа мартсан үед эмчилгээг цааш хэрхэн үргэлжлүүлж болох талаар хяналтын эмчээс заавал зөвлөгөөг аваарай. Мартсан тунг нөхөх зорилгоор эмчилгээний тунг хоёр дахин ихэсгэх гэх мэтээр дур мэдэн өөрчилж болохгүй.

ХДХВ-ийн халдвартай болох нь тогтоогдсон үеэс эхлэн та мэргэжлийн эмчийн хяналтанд тогтмол байж РВЭЭ эмчилгээг ууж хэрэглэдэг. Ийм учраас хяналтанд хаана орсон газрын (ХӨСҮТ, аймаг дүүргийн эрүүл мэндийн нэгдэл) хяналтын эмчээс эмээ авна. ХДХВ-ийн халдварын шинжилгээ болон эм эмчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Test4UB.org-той хамтран ажиллагч эмнэлэг-ийн талаарх вэб хуудаснаас авах боломжтой. Хэрэв та нийгмийн даатгал болон бусад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаархи мэдээлэл авахийг хүсвэл энд дарж авна уу. Мөн яаралтай үеийн зөвлөгөө мэдээллийг холбогдох лавлах ….. дугаарт залган мэдээлэл авах боломжтой. Гадаад улс, орны иргэд харьяалагдах эмчийн хяналтанд орсоноор Монгол улсын иргэдийн адил эмчилгээ авах боломжтой. Хэрэв та нийгмийн даатгал болон бусад эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдахгүйгээр хувийн зардалаар ХДХВ-ийн шинжилгээнд хамрагдаж эм эмчилгээний үйлчилгээ авах хүсэлтэй бол дараах хувийн эмнэлэгт энд дарж хандах боломжтой.

РВЭЭ эмчилгээ нь одоогийн нөхцөлд Монгол улсад Засгийн газрын санхүүжилтаар 100% үнэ төлбөргүйгээр хийгдэж байна.

РВЭЭ эмчилгээний үр дүн мансууруулах бодис хэрэглэдэг болон хэрэглэдэггүй хүмүүсийн хувьд үзүүлэх үр дүнд ялгаатай байдал гараагүй боловч мансууруулах бодисын нөлөө РВЭЭ-ийн үед гарч болох гаж нөлөөг нэмэгдүүлж болдог байна. РВЭЭ эмчилгээ нь өдөр бүр тогтмол хэрэглэж үр дүн гардаг тул мансууруулах төрлийн бодисын хэрэглээний талаар нарийн мэргэжлийн эмчид мэдэгдэж зөвлөгөө авах хэрэгтэй.

ХДХВ-ийн халдвартай хүн РВЭЭ-г үр дүнтэй хэрэглэж байгаа үед ХДХВ-ийн тоо хэмжээ бүрэн дарангуйлагдаж зогссоноор халдварыг цааш тараах боломжгүй гэж үздэг.

Таны 1 мл цусан дахь вирусийн тоо хэмжээ 50-аас доош байгаа болохыг хяналтын эмчийн зөвлөгөөгөөр лабораторын шинжилгээ өгсөнөөр мэдэх боломжтой.

РВЭЭ эмчилгээг 3-6 сар тогтмол өдөр бүр хэрэглэсэн хүмүүсийн 90 хүртлэх хувьд вирусийн өсөлт дарангуйлагдсан байдаг.

Болохгүй. Энэ нь ХДХВ-ийн халдварыг эмчилсэн эсвэл вирусийг бүрэн устгасан гэсэн үг биш юм. Хэрэв эмчийн зөвшөөрөлгүй РВЭЭ-г зогсоовол вирусийн өсөлт нэмэгдэж дархлааны систем дахин гэмтэж хамгаалалтгүй болсоноор таны биед эмгэг өөрчлөлтүүд илэрч бусдад халдвар тараах эрсдэл огцом нэмэгдэж эмийн үйлчилгээ суларч дахин өөр эм сонгох шаардлага гарч болзошгүй юм.

Үгүй. Хэдийгээр РВЭЭ-г тогтмол тууштай хэрэглэж байгаа ч эрүүл мэндэд нөлөөлөх бусад хүчин зүйлийн нөлөөгөөр вирусийн өсөлт нэмэгдэж, өөрчлөгдөж болох тул хяналтын хугацаанд вирусийн ачааллыг тогтмол шалгаж хянуулах нь чухал юм.

Энэ нь таны биеийн байдлаас шууд хамаарах бөгөөд тусламж үйлчилгээ үзүүлэх журманд 3-4 сар тутамд хянуулах шаардлагатайг дурдсан байдаг. Энэ талаар хяналтын эмчтэй зөвлөж дэлгэрэнгүй мэдээлэл авч өөрт тохиромжтой хугацааг товлох шаарлагатай.

Үгүй. CD4 эс гэдэг нь халдвартай тэмцэж байдаг дархлааны эсүүд юм. ХДХВ-ийн халдварт өртөхөд вирус нь дархлааны эсүүдийг сонгомлоор гэмтээж устгаж эхэлдэг. CD4 эсийг тоолно гэдэг нь таны дусал цусанд байгаа дархлааны эсийн тоо хэмжээг тодорхойлох арга юм. Вирусийн ачаалал дарангуйлагдсанаар дархлааны эсийн тоо нэмэгдэж таны дархлаа сэргэнэ гэсэн үг юм. Ийм усраас РВЭЭ эмчилгээг тогтмол хэрэглэсэнээр вирусийн ачаалал дарангуйлагдан зогсож CD4 эсийн тоо өсдөг байна.

Энэ үед бэлгийн хамтрагчаа ХДХВ-ийн халвар авахаас сэргийлж чадах боловч бусад БЗДХ- халдвараас сэргийлэх боломжгүй юм. Иймд бусад БЗДХ-аас өөрийгөө болон бусад бэлгийн хамтрагчаа хамгаалж сэргийлэхийн тулд бэлгэвчийг тогтмол хэрэглэх шаардлагатай.

Эмчилгээг хамгийн багадаа 6 сарын турш тогтмол үргэлжлүүлэн хэрэглэж байгаа бол бэлгийн хамтрагчаа эрсдэлд оруулахгүй гэж үздэг. Хэрэв бэлгийн хамтрагчдаа эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд халдвартай гэдгээ ойлгуулж хэлэх нь цаашдын харилцаанд эерэгээр нөлөөлж хамтрагчдаа халдвараас сэргийлэх бусад аргуудыг хэрэглэх боломжтой болох юм.

Судалгаанаас үзэхэд хоёулаа ХДХВ-ийн халдвартай хэрнээ хоёуланд вирусийн ачаалал тоологдохгүй байгаа хүмүүст бие биедээ халдвар дамжуулахгүй гэж үздэг ч бусад төрлийн ХДХВ болон БЗДХ-уудаар бие биенээ халдварлуулах эрсдэлтэй байдаг тул аль аль нь РВЭЭ-г тогтмол хэрэглэж, хяналтын шинжилгээг анхаарах нь нэн чухал.

ХДХВ-ийн халдварт өртсөн тохиолдолд гэр бүл, найз нөхөд магадгүй дотны итгэсэн хэн нэгэнд та өөрийгөө зөвөөр ойлгуулж мэдэгдэх хэрэгтэй болов уу. Магадгүй та энэ халдварын талаар илүү ихийг мэдэхийг хүсэж, бусдаас дэмжлэг авахыг хүсэж байвал танийг ойлгож , дэмжиж туслах хүмүүс байдагт итгэж сэтгэлээр унаж, өөрийгөө зовоох хэрэггүй. Энэ байдал нь таны эрүүл мэнд, сэтгэл санаа, цаашдын амьдралд тань муугаар нөлөөлөх тул хэн нэгэнтэй ярилцаж зөвлөгөө авах нь маш чухал юм шүү. Хэрэв та энэ талаар хэн нэгэнтэй холбогдохыг хүсвэл Улаанбаатар хотод дэмжигч байгууллага, хувь хүн, төрийн бус байгууллагууд байдаг. Өөрийгөө ойлгох дотны хэн нэгэнтэй ярилцсанаар таны эмчилгээнд маш сайн эерэг нөлөө үзүүлдэг юм шүү.
Улаанбаатар хот дахь эмчилгээ, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээний төвүүд