“Залуус Эрүүл Мэнд Төв” ТББ Европын Холбооноос олгодог “ЛГБТИ Хүний эрхийн шагнал” хүртлээ
2021-08-30 04:08:21
Залуус Эрүүл Мэнд Төв ТББ нь 2003 оноос өнөөдрийг хүртэл гей, бисексуал эрэгтэй, трансжендэр эмэгтэйчүүдийг бэлгийн эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн мэдлэг мэдээллээр хангах, Монгол улсын хэмжээнд эрсдэлт бүлгийн дунд ХДХВ-ийн халдварыг эрт илрүүлэх, эмчлэх болон тэгш эрх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар байна. Үйл ажиллагаа явуулах хугацаандаа бид үргэлж хүний эрхийг дээдлэх, тэгш эрхийг хангах болон ялгаварлан гадуурхалтын эсрэг ажиллаж олон улсын хэмжээний төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2020 оны Олон Улсын Хүний Эрхийн Өдрөөр Европын Холбооноос олгодог “ЛГБТИ Хүний эрхийн шагнал”-ыг хүртлээ.
Манай байгууллага нь 6000 гаран гей, бисексуал, трансжендэр хүмүүсийг ХДХВ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, бэлгийн эрүүл мэндийн мэдлэг олгож, Монгол улсад оношлогдсон нийт ХДХВ-ийн халдварын 40 орчим хувийг идэвхтэй тандалтаар эрт үед нь илрүүлж, эмчилгээ, хяналтанд оруулан ажиллалаа. Цар тахалын үеэр үйл ажиллагаагаа онлайнд чиглүүлэн давхардсан тоогоор 150000 гаруй хүнд эрүүл мэнд, хүний эрх, жендэрийн эрхийн талаар мэдээлэл олгоод байна.
Бид 2019 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж ДЭМБ-ын зөвлөмж болгож буй ХДХВ, ДОХ-оос сэргийлэх арга Өртөлтийн өмнөх урьдчилан сэргийлэлт (PrEP), Хувь хүн өөрөө өөртөө ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээний шинэлэг арга барилыг нэвтрүүлэн ХДХВ-ийн эсрэг хариу арга хэмжээг тогтвортой, олон талт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Энэхүү шагналыг хүртэхэд бидэнтэй үргэлж хамтран ажиллаж, санхүүгийн болон техникийн дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн хувь хүн, байгууллагууддаа талархал илэрхийлье.

Блог@TEST4UB
Дэлгэрэнгүй харах
Блог@TEST4UB
Дэлгэрэнгүй харах