Test4UB-д тавтай морил!

Test4UB.org гэж юу вэ?

Test4UB.org нь бэлгийн цөөнх эрчүүдийг ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэхийг дэмжин APCOM-с санаачилан гаргаж буй вэб хуудас юм. Мөн танд болон таны хамтрагчдад бэлгийн эрүүл мэндийн мэдээлэл хүргэх болно.

Та ямар бэлгийн амьдралтай байхаас үл шалтгаалан (ганц бие, байнгын бэлгийн хавьтал, тохиолдлын бэлгийн хавьтал) бэлгийн эрүүл мэнддээ анхаарал хандуулах хэрэгтэй юм.

Та Монгол улсад бэлгийн цөөнх эрчүүдийн дунд ХДХВ-ийн халдвар төвлөрсөн тархалттай байдаг гэдгийг дуулсан уу?. Төвлөрсөн тархалт гэдэг нь ХДХВ-ийн халдварт өртөж болох эрсдэл өндөртэй бүлгийн дунд халдварын тархалт 5 хувиас дээш байхыг хэлнэ.

Хэрэв та бэлгийн идэвхитэй амьдралтай л бол ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ үйлчилгээнд тогтмол хамрагдаж өөрийгөө болон бусдыг хамгаалдаг байх нь чухал юм.

Хэдий чинээ ХДХВ халдвар эрт илэрч, эрт ретровирусын эсрэг эмчилгээнд орсоноор дархлаа хэвийн тогтвортой байж биеийн эрүүл байдлыг хадгалдаг.

Энэхүү Test4UB.org вэб хуудас бэлгийн эрүүл мэндийн зөв мэдээлэл өгч, ХДХВ-ийн халдвар илрүүлэх тусламж үйлчилгээнд хэрхэн хамрагдаж болох талаар туслана.

Энэ нь тун энгийн бөгөөд Шалга. PrEP. Секс. Давт.

Гарын авлага@TEST4UB Дэлгэрэнгүй харах
Гарын авлага@TEST4UB Дэлгэрэнгүй харах
Хамтрагч байгууллагууд@TEST4UB
Хамтрагч байгууллагууд@TEST4UB