БИ ХАЛДВАРТАЙ

 БИ ХАЛДВАРТАЙ
ХДХВ-ийн халдвартай гэдгээ, эрт оношлуулж мэдэх нь цаашдын эмчилгээнд илүү үр дүнтэй.
ХДХВ-ийн халдварууд хожуу оношлогдож буй асуудал ДЭМБ-ийн Европын бүсийн хувьд томоохон бэрхшээл байсаар байна. Хоёр хүн тутмын нэг нь халдварын хожуу үедээ оношлогдсоор байна.
Европын Холбооны орнуудын  2017 оны статистикаас харахад ХДХВ тээгч хүмүүсийн 90% нь ердөө 90-хэн хоногийн дотор  ДОХ-ын үе шатандаа орж байгаа нь дийлэнх ДОХ-ын тохиолдлууд эрт үедээ оношлогдоогүйг харуулж байна. 
ХДХВ-ийн шинжилгээнд хамрагдах нь өнөөг хүртэл хялбар байгаагүй ч  Европ даяар үе тэнгийн тусгай сургалтад суусан зөвлөгчид зөвлөгөө өгч, тэр ч бүү хэл олон нийтийн төвүүдэд шинжилгээ хийгдэж  байна. Хэрэв шинжилгээний хариу эерэг гарвал эрүүл мэндийн байгууллагууд  нарийвчилсан шинжилгээг авна.
 Онош батлагдсан тохиолдолд  эмч нар шаардлагатай зөвлөгөөг өгч вирусийн эсрэг эмэн эмчилгээгээр хангадаг.  Эдгээр эм нь ХДХВ-ийн халдварыг ДОХ-ын төвшинд хүрэхээс сэргийлж өвчтөнд эрүүл, урт удаан амьдрах боломжийг олгодог билээ. Ихэнх тохиолдолд эмчилгээний үр дүнд цусан дахь вирусийн хэмжээ  тоологдохгүй бага төвшинд хүрснээр,  вирус тээгч хүний хувьд ХДХВ-ийг бэлгийн хамтрагчдаа халдаана гэсэн айдас нь багасдаг.
Шинжилгээ өгөх талаар бодож байсангүй
29 настай Грек улсын Афин хотод амьдардаг Дмитрийгийн хувьд найз нь “Афин” шинжилгээний төвийн талаар ярих хүртэл шинжилгээ өгөх  талаар бодож ч байгаагүй юм. Найз нь ХДХВ-ийн эерэг оноштой гарах тэр л  мөчид Дмитрий энэ талаар бодох болж улмаар 8 сарын өмнө шинжилгээ өгч, мөн эерэг гэсэн онош сонссоноор маш их цочрирдсон.
Тэрээр хэлэхдээ би өөрийгөө мэдээлэл сайтай хүн гэж боддог байсан. Би бараг байнга бэлгэвч хэрэглэдэг байсан. Гэвч зарим үед нөхцөл байдал чиний хүслээс гадуур байдаг. Би өөрийгөө маш их буруутгасан. Эмч 2-3 жилийн өмнө халдвар авсан байх магадлалтай гэж хэлсэн. Би шинжилгээ өгөөгүй байсан бол юу болох байсан бол? Энэ олон жилүүдэд өөр хэнд вирусээ халдаах байсан бол?
Дмитрий найзынхаа зөвлөснөөр  PrEP гэх эмийг хэрэглээгүйдээ өөрийгөө хамгийн ихээр буруутгасан. Энэхүү вирусийн эсрэг эмийг зөвлөмжийн дагуу уувал маш үр дүнтэй гэсэн. Тэрч бүү хэл бүтэн жилийн хугацаанд үнэгүй хэрэглэхийг санал болгож байсан. Гэвч би тэр үед зөвхөн эрсдэл гаргадаг хүмүүс хэрэглэдэг надад огт хэрэггүй гэж бодсон.
Дмитрий өөрийгөө Афины шинжилгээний төвд оношлогдсондоо азтай гэж үздэг. Учир нь түүнд шинжилгээний  өмнөх болон дараах зөвлөгөө өгсөн нь сэтгэл санааны хувьд нэлээд тайвширал өгсөн. Улмаар эмч надад өнөө үед эм зүйн шинжлэх ухаан хэрхэн сайн хөгжсөн, эмчилгээний үр дүнд хэрхэн хэвийн амьдралдаа эргэн орж болох талаар намайг зоригжуулсанд би маш их талархдаг.
Димтрий шинжилгээний төвд талархахын сацуу тэнд очсоноороо олон сайн нөхөдтэй болсноо дурсдаг.  Анх манай найз халдвартай гэж оношлогдоход би оношных нь  талаар ярихыг ч хүсээгүй. Би тэр үед найзын хувьд түүнд хань болж чадаагүйдээ харамсдаг. Учир нь найз нөхөд энэ байдлыг ойлгох нь ямар чухал болохыг одоо л ухамсарлаж байна. Найз нартаа вирустэй гэдгээ хэлсэн нь надад эерэгээр нөлөөлсөн.  Мэдээж бэлгийн хамтрагчдаа энэ талаар  хэлэх тэр мөч хамгийн гайхалтай үе байсан. Тэр намайг хаяна гэж бодож байсан бол тэгээгүй харин ч эсрэгээрээ . Мэдээж хэцүү цаг үеүүд ч байсан.
ХДХВ халдвар намайг улам хүчтэй болгосон
37 настай ижил хүйстэн ХДХВ-ийн халдвартай Жорж Циакалакис нь Грекийн ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн нийгэмлэг болох “Эерэг Хандлага” төвд олон нийттэй харилцаж, нөлөөллийг үзүүлдэг. Анх 2010 онд ХДХВ-ийн халдвартай гэж оношлогдсоноос хойш түүний нэг талархдаг зүйл бол Грекийн нийгэм ХДХВ-ийн шинжилгээ авдаг төвүүдийг хүлээн зөвшөөрсөн явдал гэж үздэг. Цаашид ч хийх зүйл их байна.
Жорж хэлэхдээ вирус намайг улам хүчтэй нэгэн болгосон. Бэрхшээлүүд болон ганцаардлыг даван гарснаараа би өөртөө итгэх итгэлийг олж авсан. Би өөрийн бэлгийн чиг баримжаагаа хүлээн зөвшөөрсөн төдийгүй өөрөөрөө бахархаж дахин өөрийн байр сууриа олж авсан. Миний ойр дотны хүмүүс байгаагүй байсан бол өдий зэрэгт хүрэхэд хэцүү байх байсан. Эерэг Хандлага болон Шинжилгээний Төв зэрэг байгууллагууд эрсдэлт бүлгийн  хүн ам руу голчлон чиглэн бэлгийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх арга замууд, эмчилгээний талаарх мэдээлэл хүргэх үйл ажиллагаа явуулдаг.
Жорж нөхөртэйгөө 2 жилийн өмнө гэрлэсэн бөгөөд харин түүний нөхөр ХДХВ-ийн халдваргүй.  Жорж хэлэхдээ миний халдвар бидний хайр дурлал,  итгэх итгэлд хэзээ ч саад болж байгаагүй. Олон Грек залуусын адил түүний нөхөр энэ асуудалд санаа зовдоггүй. Хэдий тийм ч тэрээр энэ вирусийн талаар илүү ихийг мэдэхийг хүсч эмч болон бусад халдвартай хүмүүстэй ярилцхыг хүссээр ирсэн. Эмэнд дэвшил гарснаараа ХДХВ-тэй холбоотой асуудлууд багасаж түүнчлэн бид хэн нэгэнтэй хайрын холбоос тогтоох боломжтой болсон.
ХДХВ-ийн шинжилгээ өгөх ямар нэг шалтгаан бүү хай, ямагт оношоо мэдэж байх нь чухал!
Жорж болон түүний нөхөр олон нийтийн дуу хоолой болохоор шийдсэн бөгөөд БИ БОЛ ХАЛДВАРТАЙ гэсэн уриа дор өөрсдийн түүхээ хуваалцаж 2018 оны Дэлхийн ДОХ өвчинтэй тэмцэх өдөрт зориулсан компанит ажлын нэг хэсэг болсон. Бидний харилцаа маш агуу бас нандин.  Хэдий тийм ч бид ХДХВ-ийн талаарх эерэг ойлголтыг олонд түгээж, ХДХВ-ийн халдвар нь  хэн нэгнийг хайрлахгүй байх шалтгаан биш гэсэн мессэжийг түгээх үүднээс энэхүү компанит ажилд оролцсон гэдгээ илэрхийлэв.
ХДХВ халдварлах нөхцөлүүдийн талаар домог болсон яриа,  хэвшмэл ойлголтууд, үл ойшоох байдал асуудлууд дэлхий дахинд түгээмэл болсон нь халдвартай хүмүүс өөрсдийгөө нийгмээс тусгаарлах, ганцаардах, өөрсдийгөө үзэн ядах байдалд хүргэж байна. Бид үзэн ядалтыг хайрын хүч, эв нэгдэл, мэдлэг мэдээлэл, чадвараараа даван гарах болно. Ганцаардал бол хамгийн том ХАВХ. Бид хайрлагдаж бусдаас сэтгэлийн дэм авснаараа зоригжиж чадна.
Эх сурвалж:
https://www.euro.who.int/en
2018 он 11 сарын 28