Боттом-д хэрхэн бэлдэх вэ?

Хийж болохгүй зүйлс болон нийтлэг алдаанууд
Аналын ариун цэвэр чухал хэдий ч зарим хүмүүс хэтрүүлэх талтай байдаг. Химийн гаралтай бүтээгдэхүүнээр арчих, хэт их арчих зэрэг алдаанууд гаргадаг. Эдгээр үйлдлүүд нь анусны эргэн тойрны арьсыг эмзэглүүлж, хуурайшуулж, цаашлаад арьсыг нь зузааруулах талтай тул бэлгийн хавьтлын үед танд тавгүй мэдрэмж төрүүлэх магадлалтай. Химийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх эсвэл хэт их арчих нь загатнаа үүсэх хамгийн гол шалтгаан байдаг. Тиймээс сексийн өмнө усанд орох зуураа усаар эсвэл зөөлөн савангаар сайтар угаах нь хангалттай байдаг. Ислэг ихтэй цэцэгт байцаа, шош, бүхэл үр зэрэг хоол хүнс хэрэглэвэл таны өтгөн ялгаралт тогтмол бөгөөд бэлгийн хавьтлын үед гарч болохуйц эрсдэлээс сэргийлэх болно. Ислэг нь өтгөнийг биетэй болгож шингэн байдлыг багасгаж өгдөг бөгөөд хүн өдөрт ойролцоогоор 30-40 грамм ислэг авч байх хэрэгтэй. Хамтрагчаа бохирдуулахгүй байх гэсэн бидний нийтлэг айдсаас үүдэлтэй бургуй хэрэглэх тохиолдол их байдаг. Логикийн хувьд бургуй нь ичгэвтэр байдлаас сэргийлэх сайн арга мэт санагдавч миний зүгээс тийм биш гэдгийг хэлмээр байна. Бургуй нь эсрэгээрээ заг хүйтэн, хламид, гепатит, ХДХВ зэрэг халдвар авах эрсдэлийг нэмж байдаг. Үнэн хэрэгтээ шулуун гэдэсний биопси нь цоргоны ус эсвэл савангийн хөөсөөр бургуй хийсэн хүмүүсийн гэдэсний салст бүрхэвч муудаж, улмаар эмгэг төрүүлэгчдэд мэдрэг чанар нэмэгддэг болохыг тогтоожээ. Үүнээс гадна , амьдралынхаа туршид 50 ба түүнээс дээш удаа бургуй хийсэн хүмүүсийн дунд шулуун гэдсээр дисплази үүсэх магадлал өндөр байдаг (энэ нь шулуун хавдар үүсгэх эрсдэлтэй). Танд хүндэрмээр байгаа мэдрэмж төрөхгүй байвал шулуун гэдэс хоосон байх магадлал өндөр бөгөөд анал секс хийх боломжтой гэсэн үг.
Энэ нийтлэлийг уншаад ч бургуй хэрэглэхээс татгалзахгүй гэж бодож байвал дараах аргууд нь таныг гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх болно.
-           Шулуун гэдэсний ханыг гэмтээхгүйн тулд зайлшгүй чийгшүүлэгч хэрэглэх шаардлагатай
-          3.8 см орчим урттай биед орсон үед өвдөлт мэдрэгдэхгүй учир нь шулуун гэдсэнд ийм төрлийн өвчин мэдрэгч байдаггүй. Иймээс хурц иртэй зүйлээр шулуун гэдсээ урсан тохиолдолд та мэдэхгүй байх магадлал өндөр тул зүсэлт үүсгэхээргүй зөв бургуй сонгох нь маш чухал.
-          Хүйтэн ус ашиглаж болохгүй булчин чангардаг. Халуун ус болохгүй, өөрийгөө түлсэн тохиолдол байдаг. Бүлээн ус хамгийн тохиромжтой.
-          Бургуйд саван байгаа эсэхийг сайтар шалгах. Хэрэв саван орсон байвал цочрол үүсэх магадлалтай.
-          Маш бага ус хэрэглэх хэрэгтэй. Ихдүүлсэн тохиолдолд таны өтгөн шингэн шинжтэй удна шүү.
За одоо гол ажилдаа ороё!
Алхам 1: foreplay (өдөөлт)
Хэрвээ анх удаагаа анал харилцаанд орох гэж байгаа бол таны анус хэт бариу байх тул шулуун гэдэсний цагираг булчин гэмтээх, арьсаа урах зэрэг эрсдэлтэй. Тиймээс өмнөх сэрэл өдөөх явц нь анусыг тайвшруулж өгдөг байна. Сэрэл өдөөх явцад дуртай тоглоомууд оролцуулах боломжтой байдаг. Маш сайн цэвэрлэж хэрэглэхээс гадна бэлгийн хавьтагчийн тань бэлэг эрхтнээс томгүй байх нь чухал гэдгийг санаарай. Хэрвээ анх удаа анал секс хийж байгаа бол багаас эхлээд томруулах аргачлал баримтлахыг зөвлөж байна.
Алхам 2: Бэлгэвч
Зохимжтой хэмжээний ус эсвэл силикон гаралтай чийгшүүлэгч бэлгэвчийн хамт шилдэг хамгаалалт болж өгдөг. Бэлгэвч нь БЗДХ-ын эсрэг шилдэг хамгаалалт ч гэлээ герпес, тэмбүү гэх мэт өвчнөөс бүрэн хамгаалж чаддаггүй учир нь эдгээр нь арьсанд хүрвэл халдварладаг байна. Тиймээс бэлгийн хамтрагчийн бэлэг эрхтэн таны анусанд хүрэхээс өмнө бэлгэвч хэрэглэх нь зохистой. Бэлгэвч хэрэглэхгүй бэлгийн хавьталд орох сонирхолтой хүмүүст PrEP-ыг зөвлөх байна. PrEP-ыг эмчийн зааврын дагуу хэрэглэсэн тохиолдолд таныг бэлгийн хавьтлаар ХДХВ авах эрсдэлийг 99 хувиар буруулж өгдөг. PrEP-ийг эмчийг үзлэгт орж, шаардлагатай шинжилгээнүүдийг өгөлгүй баталгаагүй эх сурвалжаас авахгүй байхыг зөвлөж байна. Учир нь эмч таны бөөр ажиллагаа болон бусад лабораторийн шинжилгээ тогтмол авч байж энэхүү өртөлтийн өмнөх сэргийлэлт (ӨӨС) эмийг хэрэглэдэг байгаа. Хэрвээ та тухайн эмийн үнэ дээр санаа зовниж байгаа бол санаа зоволтгүй, Монгол улсад Залуус Эрүүл Мэндийн төв нь PrEP төслийг  эхлүүлээд байгаа ба энэ хөтөлбөрт хамрагдсанаар та шинжилгээ болон ӨӨС-ын эмээ 100% үнэ төлбөргүй авах боломжтой байгаа. Хэрвээ хамрагдахыг хүсвэл энд дарна уу.
Алхам 3: Нэвтрэлт
Өдөөлтийн дараагаар өөрийн анусын гадаргууг болон бэлгийн хамтрагчийнхаа бэлэг эрхтэнг чийгшүүлнэ. Нэвтрэлт хийх үед боттомын бэлэг эрхтэн өдөөхгүй байх нь чухал учир нь өдөөгдсөн үед түүнд bulbocavernosus рефлекс буюу шулуун гэдэсний цагирган булчингийн санамсаргүй агшилт өгдөг байна. Энэхүү рефлекс нь хөвчөө хөндүүлээгүй эрчүүдэд илүү тохиолддог бөгөөд боттом бэлгийн хавьтагчид илүү өвдөлт болон тавгүй байдлыг  бие болгодог байна. Нэвтрэлт хийхдээ өөрт тухтай хэмжээний гүнд эхний ээлжид оруулах нь зүйтэй. Магадгүй хамтрагчийнхаа бэлэг эрхтэн дээр суусан байрлалд гүйцэтгэвэл боттом залууд илүү нөхцөл байдлыг өөрт тухтай байдлаар үргэлжлүүлэх боломж олгох боломжтой юм. Ингэснээр шулуун гэдэсний цагирган булчин 1 минутын дотор тайвширч алгуурхан бэлэг эрхтэн бүтнээрээ орох болно. Нэгэнт сфинктер буюу шулуун гэдэсний цагирган булчин тайвширсан үед бэлгийн хавьтал өвдөлт багатай бөгөөд боттом залуугийн бэлэг эрхтний хөвчрөө асуудал үүсгэхгүй болно.